2009-10-19
ГАНЦААРДЛЫГ АМТТАЙХАН ӨНГӨРҮҮЛЭХ НЬ


Хааяа ч болов ганцаардлыг мэдрэх нь амттай..Зөвхөн  өөрийнхөө ертөнцөд , өөрийхөө бодолтойгоо л хамт ...
Дуртай номоо уншаад, дуртай дуугаа сонсоод, дуртай киногоо үзээд, дуртай юмаа авж идээд , зөвхөн өөрийхөө мэдрэмжээр бүхнийг үнэлж дүгнээд..... Ингээд л утсаа салгаад хэсэг ч болов ганцаараа байх ямар амттай гээч....

Гудамжаар дуртай дуугаа сонсож алхангаа  зөрж байгаа хүмүүс, үйл явдлыг ажиглаад, цаг агаар, байшин барилга, мод бут тагтаа шувууг хүртэл анзаараад  л....Юу ч юм сайхан санагдаад л ..тэр бүхнийг харж мэдэрж бодож байгаадаа ч юмуу юунд ч юм баярлаад л... Хэний ч төлөвлөгөөнд орохгүйгээр зөвхөн өөрийнхөө планаар...
Эсүүл хаа нэгтээ сайхан байгалтай нам гүм газарруу дуртай дуунуудаа мпи-дээ хуулаад, уншхиймсаан гэж бодоод хэзээ ч уншиж амждаггүй номнуудаа бүгдийг нь аваад хэд хоног сайхан амрах /ингэж явхиймсан гэж ихээхэн боддог боловч ер нь явж үзээгүйм байна/
Хэн нэгэнд үл захирагдан , хэн нэгний санаа санаа бодлыг сонсохгүй зүгээр л өөртөө цаг өгөн учиргүй хорвоо ертөнцийг таньж мэдээд гэгээрэлд хүрэх нь хайшаа юм зүгээр л бодох гээд амждаггүй бодлуудаа цэцлээд ханатлаа бодоод есөн жорын асуудлаас хол сайхан амрах..Ингээд л бодсон чинь би их завгүй хүн бололтой,, юм ч бодож амждаггүй,, Эсүүл ганцаардлыг урам зориг дүүрэн баясалтайгаар өнгөрүүлдэг өөдрөг үзэлтэн байх. , За тэгээд ер нь хүн болгонд л хааяа ийм бодол төрдөг байх даа...Мэдэхгүй юм хэдэн өдөр л иймэрхүү юмс толгойд эргэлдээд байхыг нь сайхан бичиж орхилоо,,,

 


Сэтгэгдэл:


Chihend mini nurgeleh lacrimosa. melmerch bui nulimasnii ursah chimeeg sonsoh gantsaaraa bh durtai. Tolgoi ergem nurgeen dundaas haaya ch gesen ooriigoo sonsoh amitan gesen torolh chanaraa medreh saihan. zowhon nurgeen tamhi haranhui bi...hooliogoo sootol hashgiraad henees ch yunaas ch sanaa zowohgui bi bigeeree baih saihan.
Бичсэн: jana (зочин) цаг: 11:49, 2011-01-18 | Холбоос | |


зайрмаг долоогоол ном уншаал гэвтжаах нь лайтай ш д, ганцаардах ч бас нэг талын амралт болдымаа ярзайтал инээх
Бичсэн: director цаг: 17:44, 2009-10-26 | Холбоос | |


2uulaa neg ord bolhoor ch ter yumuu ue ue adilhan bodchihdiishd kkkkkk
Бичсэн: zuzu цаг: 16:32, 2009-10-26 | Холбоос | |


harin yostoi goy bsooon...ue ue tegj yavjeemaar yum bn lee shu te
Бичсэн: zuzu цаг: 16:29, 2009-10-26 | Холбоос | |


Minii muruudliiin amralt bol yag l deer durselsen shig. Yund iim adilhan ym boddog ym dee, hoyulaaa.kkk. Neeree hagas saind amraltand naizuudaaraa goyo baisan shuu, muu nandia naiziinhaa huchind jaal ineeej avsan, haniadtai hetsuu baisan ch gesen. kkkkk.
Бичсэн: gvn цаг: 16:25, 2009-10-26 | Холбоос | |


Хааяа өөрөө өөрийгөө мэдрэх гэж хамаг зүйлээс тусгаарлах сайхан шд. Надад л лав гоё байдын. ТВ, утас, ПС юу ч байхгүй. Зүгээр л өөрийгөө чагнах тийм газар... Сайхааан сайхан.
Бичсэн: gereltuya цаг: 10:09, 2009-10-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax