Ямар ч аймар сүржээнтэй нэр өгчив дөө….IT’S JUST BEGINNING гэж байгаал баахан аймар юм болдог аймшгийн кино шиг…хэхэ
Уг нь би зүгээр л энгийн юм бичих болхоор зүгээр гэсийн. Тэгснээ өө нээрээ би чинь эхний бичлэгээ хийж байгаа билүү гэж бодоод эхлэл гэж нэмээд тэгээд л зүгээр эхлэл болчлоо л доо
Хүн болгонд л хааяадаа хэн нэгэнтэй сэтгэл санаагаа, бодсон бодол, ямар нэг зүйлээс төрсөн сэтгэгдэл зэргээ хуваалцмаар санагдах үе дандаа л гардаг байх. Яахав найз нөхөдтэйгээ уулзаж яарилцах нь ойлгомжтой ч зарим юмаа уулзах гэсээр байтал мартчихдаг ч юмуу эсүүл тэр болгон ойлгохгүй ч юмуу тэгэсгээд нөгөө бодол сэтгэгдэл минь уусаад утга учиргүй болчихдог доо..Миний хувьд тэдгээр бодол, сэтгэгдэлүүдээ тэмдэглэж дараа нь өөрөө уншиж баясах зорилгоор блогоо нээлэээ./одоохондоо ийм бодолтой/ Тухлан сууж таалан соёрхоно уу !